1-Р БҮЛЭГ: ДЭЛХИЙН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТҮҮХ
ЕРӨНХИЙ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДЛАХ ЗҮЙЛ, ТОЙМ
Хэлний тухай ухаан хэл шинжлэлийн буурал будантай үеийг эргэн харвал бидний хэл шинжлэлийн сэтгэлгээнд манай тооллын өмнөх IY-III зууны Эртний Энэтхэгийн хэлзүй ч Банини тод сүндэр орж ирдэг билээ. Энэтхэг нар хэл шинжлэлийн өндөрлөгт хүрсэн нь үнэхээр гайхамшигтай бөгөөд Европ дахь хэлний тухай сургаал энэтхэг нараас зөндөөн сурсан мөртөөн ч энэ өндөрлөгт XIX зуун хүртэл хүрч чадаагүй.
Эртний Герегт хэлний асуудлын судалгаа огт өөр чиглэлээр явагдсан юм. Энэ чиглэлийнхэн хэл шинжлэлийн гүн ухааны ерөнхий бүрэлдэхүүнд оруулан үзэж байв. Арабын хэл шинжлэлийн ухааны төв нь Арабын Халифатын нийслэл Багдад юм. Арабын хэлзүйн систем нь “Аль Китаб” том бүтээлд тусгагдсан ажээ. Үүнд эртний яруу найраг, лалын сургаалын 1000 гаруй шүлгийн жишээг багтаажээ. Дараагаар нь “Айнын ном” гэдэг алдарт ном орох юм.
v Арабын хэл шинжлэлд:
гэж авиаг нь бүтэх байдлаар ангилсан байна.
v Мөн үгийн аймгийн харьцаагаар үгийг:
гэж хуваасан байна.
Арабын хэл шинжлэлчид турк, монгол, перс хэлийг харьцуулан судалсан юм. Арабчууд үгийн сангийн талаар баялаг хэрэглэгдэхүүн цуглуулсан бөгөөд ялангуяа ойролцоо нэр, толь судлалаар гайхамшигтай бүтээл (100 боть толь хүртэл) гаргасан байна. XIX зууны тэргүүн хагаст түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн талаар 1819 онд Якоб Гримм (1785-1863) “Герман хэлний зүй”, А.Х.Востоков (1781-1864) “Слав хэлний тухай бодомж” хэмээх номоо хэвлүүлэв. Германы их эрдэмтэн хэл шинжлэлч-сэтгэгч Вильгелм Гумбольдт (1767-1835) бол XIX зууны тэргүүн хагаст тодорсон юм. В.Гумбольдт бол ерөнхий тусгайг сөргүүлэн холбож үздэг Гегелийн диалектикийн санаа, амьд хэлний оньсын элемент нь амьд биеийн байгуулалтай адил төстэй гэсэн үзэл баримтлалтай байсан. Дүгнэн хэлбэл В.Гумбольдт бол орчин үеийн хэл шинжлэлийн алтан өргөөний үүд хаалгыг дээрх эрдэмтэдтэй хамтран таталцсан их эрдэмтэн юм.
Шинжлэх ухаан бүр өөрийн гэсэн судлах зүйл, судлагдахуунтай байдаг. В.И.Ленин “Философийн дэвтрүүд” хэмээх зохиолдоо ерөнхий тусгай хоёрын харьцааг ийн нарийн тод томьёолон бичсэн нь: “Тусгай ерөнхий хоёр ямар ч холбоогүйгээр оршин тогтнохгүй. Ерөнхий нь зөвхөн тусгайгаар, тусгай нь зөвхөн ерөнхийгөөр дамжин оршин байна. Ямар ч тусгай юм ерөнхий, бүх ерөнхий юм бүх тусгай бодисыг агуулж, аливаа тусгай юм ерөнхийд багтаж байдаг” гэжээ.
Ерөнхий хэл шинжлэл нь бүх тодорхой хэлний хувьд нэгэн адил ийм харьцаанд оршино. Хэлний тухай ерөнхий сургаал нь мөн тусгай хэл, төрөл садан хэлнүүдийн авиазүй, хэлзүй, үгийн сангийн баримт сэлтэд тулгуурлан, хэлний нийгмийн хөгжилд түгээмэл явцын хэсгийг илэрхийлэгч тодорхой нэг хэлийг авч үзэх боловч, нөгөөтэйгүүр хэл бүхний бие биеэсээ ялгарах өвөрмөц онцлогийг судалдаг юм. Эдгээр өвөрмөц шинж нь ерөнхий хэл шинжлэлийн судлагдахуун болохдоо хоор хоорондоо ямар ялгаатай, төсөөтэй байдаг учир холбогдлыг тодорхой хэлнүүдийн баримт сэлтийг дүгнэн ерөнхий нийтлэг зүй тогтлыг бүхэлд нь тунгааж үзэх юм. Ерөнхий хэл шинжлэл нь уншигчдыг хэлний үндсэн нэр томьёо, хэтийн төлөвтэй танилцуулах юм. Хэл шинжлэлийн үүднээс хэлийг судална гэдэг нь ерөнхий хэл шинжлэлийн системийн бүтцийг тунгаах юм.
Хэл шинжлэлтэн хүн дэлхийн бүх хэлийг эзэмших хэрэгтэй болдог. Алдарт эрдэмтэн Н.Я.Марр, Н.С.Трубецкой, Е.Д. Поливанов нар 30-60 хэл мэддэг байсан билээ. Эдний зарим нь зуугаад хэлний баримт сэлтийг ашиглан, цуутай бүтээлээ туурвисан байдаг учир үнэндээ ерөнхий хэл шинжлэлийн өргөн дэлгэр мэдлэг шаардагдахаас аргагүй юм. Ерөнхий хэл шинжлэлийн агуу уудам салбарт ерөнхий авиазүй, хэлний гарал үүсэл, үгзүй, өгүүлбэрзүй, үгийн сангийн зэрэг маш чухал асуудлууд ордог ажээ.
Хэл шинжлэл нь хүний хэлэх үйл явцыг бүхэлд нь хамарч, судлах зүйл болох хэлээ оролцуулсан бие даасан ухаан болно. Үүнээс үзвэл хэл, хэлэх хоёр нь угаасаа харилцан нөхцөлдөж, бие биедээ нөлөөлсөн харьцаатай зүйл юм. Ийм учраас хэл, хэлэх хоёрыг өөрийнхөө хүрээнд багтаасан нэг объект байгаа юм гэж хэлбэл зүйд илүү нийцэх юм. Чухам үүнээс эгүүдэн Германы нэрт хэл шинжлэлч Вильгельм Гумбольдт (1767-1835) анх хэл, хэлэхийн ялгааг сэдэж, Швейцарын алдарт хэл шинжлэлч Фердинанд де Соссюр (1857-1913) “Ерөнхий хэл шинжлэлийн курс” (Анхны хэвлэл нь 1916) хэмээх зохиолдоо үнэмлэхүй, тогтолцоотойгоор тунгаасан юм.
Ерөнхий хэл шинжлэл нь янз бүрийн хэлэнд байдаг хамгийн чухал, түгээмэл зүй тогтлуудыг судалдаг. Эдгээрээс эн тэргүүнд хэлний мөн чанар, түүний бүтэц зохион байгуулалт, хэл, сэтгэхүйн уялдаа, хэл нь хүн ба нийгмийн амьдралд хэрхэн үйлчилж байдаг, хэлний түгээмлүүд, хэлний үүсэл, дэлхийн олон хэлний ангилал, хэл шинжлэлийн судалгааны аргууд, хэлийг эзэмшиж сурах үйл явц, бичиг үсгийн үүсэл хөгжил, нийт ард түмний утга зохиолын хэл болон нутгийн аялгууны онцлог зэргийг онцлон судалдаг.
ДЭЛХИЙН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТҮҮХ. ЭНЭТХЭГ
Барагцаалбал мэө 1500 жилийн өмнө буюу одоогоос 3500 жилийн тэртээ Вед хэмээх шашин гүн ухааны дуулалууд эртний Энэтхэгийн санскрит хэлээр анх зохиогджээ. Ведийн магтаал дуулалууд нь олон зуун жилийн турш ам дамжин уламжлагдан ирэхдээ аялга дуудлага нь бүдгэрч, утга санаа нь бүрхэгдэх хандлагатай болсон байна. Иймээс үүнийг анхны хэлбэрээр нь хадгалж, утга санааг нь тодруулан тайлбарлах шаардлагын үүднээс Ведийн уран зохиолын авианы дуудлага үг хэлний утга учрыг судлан тайлбарлаж эхэлсэн. Ийнхүү тайлбарлан судлах болсон нь эртний Энэтхэгийн хэл шинжлэлийн үүсэл байсан. Одоогоос 2500 жилийн өмнө юм. Энэ үед Ведийн сургаалын хэлийг судалхад зориулсан цуврал бүтээлүүд гарсан бөгөөд эдгээрийн дотор авианы бүтэц, дуудлага, хэлзүй, үгийн гарал хийгээд яруу өгүүлэх онолын тухай өгүүлсэн байдаг.
Эртний Энэтхэгийн нэрт эрдэмтэн Яска ведийн хэлний тухай, нэр ба үгсийн хоорондын холбооны тухай олон асуудлыг тайлбарлан бичжээ. Мөн энэ үед Энэтхэгийн нийт дундын бичгийн хэл байсан санскрит хэлний талаар олон судалгаа хийж байсан.
Ведийн уран зохиол дахь хэлзүйн онцлогийг судалхад алдарт эрдэмтэн Банинны хувь нэмэр их юм. Энэ үеэс эртний Энэтхэгийн судлалын Банинны хэлзүй гэж нэрлэх болсон бөгөөд энэ нь дорно дахины хэлзүйн ухааны уламжлал болон хөгжжээ. Банинны шавь нар түүний хэл шинжлэлийн онолыг уламжлан хөгжүүлсэн бөгөөд “Банинны найман ном” хэмээх хэлзүйн бүтээлийг хэвлүүлжээ. Эртний Энэтхэгийн хэл шинжлэлийн онолын сэтгэлгээний түүхэнд чухал хувь нэмэр оруулжээ. Эдгээрээс Патан Жалагийн “Агуу тайлбар”, Вараручи Катаянагийн “4263 шүлэглэлт тайлбар”, Чанравагийн “Дохио дохиолол болсон судрын тайлбар”, Чандра Гамийн “Үгсийн судар” зэрэг бүтээлүүд “Банинны найман ном”-д багтжээ. Эдгээрээс гадна “Сайтар номлосон чандманы удирдагч тэр”, “Өгүүлэх бүхнээс орох аялгын маштирын тайлбар”, “Хамгийг айлгагч” Монгол данжуур 204 боть, “Сайтар барилдуулахын үүдний тайлбар”, “Ертөнцийн итгэл”, Монгол данжуур 204 боть “Өгүүлэхийн үүдэнд мэсийн тайлбар”, Монгол данжуур 204 боть “Эгшигт эхийн дохиожуулагч судар” Монгол данжуур 204 гэх мэт бүтээл монгол хэлээр орчуулагджээ.
Банинны зохиосон “Найман ном” хэмээх хэлзүйн бүтээл нь хоёр мянгаад жилийн турш санскрит хэлний хамгийн том нь бөгөөд сайн бүтээлд тооцогдсоор иржээ. Баниннаас хойш мянгаад жилийн дараа буюу мэ 1-р зууны үеэс эртний Энэтхэгийн хэл шинжлэл дахин хүчтэй хөгжиж эхэлсэн. Энэ үеэс хэлийг филсофи сэтгэлгээний үүднээс тайлбарлах болсон.
Мөн 13-14-р зууны үеийн Хема, Чандра гэх мэт эрдэмтэд санскрит хэл болон дундад үеийн Энэтхэгийн ярианы хэлний талаар судалгааны бүтээлүүд гаргасан нь хэл шинжлэлийн ухаанд чухал байр суурь эзэлдэг. Монголчууд 13, 14-р зууны үеэс эхлэн Банинны хэлзүй болон түүний тайлбаруудтай танилцаж орчуулсаар ирсэн бөгөөд тэдгээрийн нилээд нь 17, 18-р зууны үед хэвлэгдсэн “Монгол данжуур”-ын дотор багтжээ. Тухайлбал, “Монгол данжуур”-ын 223-р ботид Банинны “Найман ном” хэмээх алдарт зохиолын монгол хураангуй орчуулга нь асар үлэмж аялгууны “Найман их судар” нэртэйгээр оржээ. Ийнхүү эртний хэл шинжлэлийн бүтээлүүд монгол хэлээр орчуулагдсан нь монголын хэл шинжлэлийн хөгжилд нөлөөлсөн.
Монгол данжуурт орсон эртний Энэтхэгийн хэл шинжлэлийн бүтээлүүдийг ажиглавал Банинны дараах үеийн хэл шинжлэлчид хэлний авиаг хэлэгдэх хугацаа, дуу оролцох байдал, нууц морфемийн тухай зэрэг олон чухал асуудлыг тодорхой дурдсан байна. Жишээ нь: Хэлний авианы хэлэгдэх хугацааны талаар Чандра Гамийн бүтээлд “нэгэн өнөд инү охор, 2 өнөд инү урт, 3 өнөд инү хэт урт” гэх мэт авианы тогтвортой байдал буюу хам бүтцийн тухай, мөн гийгүүлэгч, эгшгийн зохицлын тухай авч үзжээ. Хэлзүйн түвшин дэх авиануудын тодорхой байранд авиагаар илрэхгүй боловч байр ба харьцаагаараа уг морфемийн утга ялгахад оролцож байгаа тэр бүтээврийн талаар тодорхой дурджээ.
Банинны хэлзүйн тайлбарт ийнхүү авианы олон талт үзэгдлээс гадна нэрийн олон тоо, тийн ялгал, үйлийн цаг, төлөв зэрэг үгзүйн холбогдолтой олон ангилал тодорхойлолтыг гаргажээ.
Эртний Энэтхэгийн хэлзүйчид нэрийн тийн ялгалыг долоон зүйлээр ангилаад тийн ялгал тус бүрийг тоогоор дугаарласан нь хэлзүйн олон талт утгын нэг нэр томьёоны явцуу утгат баригдуулахгүй тохиромжтой арга болсон юм. Ийнхүү эртний Энэтхэгийн хэл шинжлэлийн уламжлал нь хэлний тухай хүн төрөлхтний бодол, төсөөлөл, сэтгэлгээний түүхэнд анхдагч нь бөгөөд Банинны хэлзүй тэргүүтэй сонгодог бүтээлүүд нь өрнө, дорны хэл шинжлэлийн түүхэнд чухал нөлөө үзүүлжээ. Тухайлбал, Энэтхэгийн хэл шинжлэл нь мэ 8-р зууны үеэс Төвдийн хэл шинжлэлд, 10-р зуунаас Хятадын хэл шинжлэлд, 11-р зуунаас Арабын хэл шинжлэлд, 13-р зуунаас Монголын хэл шинжлэлд тус тус нөлөөлж, дорно дахины хэл шинжлэлийн бие даасан өвөрмөц чиглэл бий болгох үндэс нь болжээ. Харин Еропын хэл шинжлэлд нилээд хожуу нөлөөлсөн.
Анх 16-р зууны сүүлчээр Энэтхэгт 5 жил суусан Ф.Соссети гэдэг Итал худалдаачин санскрит хэлэнд Итал үгтэй төстэй олон үгтэй байгааг ажиглаад хожим нь энэ тухайгаа “Германуудын ариун хэл” номондоо өгүүлсэн. Үүний дараа 1781 онд В. Жонес Калькупато хотноо Энэтхэгийн хэл соёлыг судлах Азийн нийгэмлгийг байгуулсан. Германы нэрт хэл шинжлэлч Ф.Шлегель Банинны хэлзүйд тулгуурлан санскрит хэлийг Герман, Латин, Грек хэлтэй харьцуулан судалж, Энэтхэгийн цэцэн мэргэн хийгээд алдарт бүтээлээ туурвижээ. Мөн германы эрдэмтэн Ф.Бопп грек, латин, зэрэг хэлтэй харьцуулан тэдний хооронд нийтлэг бүтэц, тогтолцоо байгааг хэл шинжлэлийн үүднээс баталсан нь Энэтхэг, Европ хэл төрөл хэл болохыг тогтоосон анхны харьцуулсан судалгаа болжээ.
ЕГИПЕТ, АРАБ, ГРЕКИЙН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТҮҮХ
ЕГИПЕТИЙН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТҮҮХ
Египетийн бичгийн соёлын тухай урт хугацааны судалгаа хийж, түүний тухай анх мэдээллэсэн хүн бол Францийн эрдэмтэн Жан Франсда юм. Эртний өрнө дахины соёлын төв нь Меспотами юм. Энэ нь Еврат, Тигр гэсэн хоёр голын үржил шимт газрын дунд оршдог, мэө 20-р мянган жилд Ассир, Вавиланчууд Маспотамин хотод нүүдэллэн ирж суурьшжээ. Эрдэмтэд эндээс хамгийн анхны соёлт ард түмэн болох Шуулир нарыг нээн илрүүлсэн. Эртний зэргэлдээ орших ард түмэнд уламжлагдан иржээ.
ЭРТНИЙ ГРЕКИЙН ХЭЛ ШИНЖЛЭЛ
Грек нь Европ хэл шинжлэлийн сэтгэлгээний ууган орон юм. Эртний Грек гүн ухааны хамгийн гол судлагдахуун нь хэлний тухай асуудал байсан. Иймээс Грекийн хэл шинжлэлийн түүхийг дараах үндсэн 2 үе болгодог.
1. Философийн үе буюу мэө 3-5 зууны үе
2. Александрын үе буюу мэө 3-4 зууны үе
1. Философийн үе: Хүн төрөлхтний гарал үүслийн тухай асуудал нь эртний гүн ухаанчдын анхаарлыг татаж байсан. Тухайлбал, Юм үзэгдэл болон түүнийг нэрлэсэн бодот холбоо байсан тухай философичид маргалдаж байсан. Тэрхүү маргаан нь эртний Грекийн хэл шинжлэлийн үндэс суурь болсон. Эртний Грекийн алдарт гүн ухаантан Греклит /мэө 540-580/ “Тухайн эд зүйлсийн мөн чанар, түүнд оноож байсан нэрэнд туссан байдаг учир юм ба түүний нэр 2 нь хоорондоо салшгүй холбоотой” гэж үзжээ. Гэтэл гүн ухаантан Демакрот/мэө 760-730/ “Аливаа юмсын нэрийг тохиолдлоор тогтоодог” гэж үзээд дараах баталгааг гаргажээ.
1. Нэг үг олон утгатай байж болно.
2. Зарим үг өөр үгээр солигддог
3. Үгээр илэрхийлж болохгүй ухагдахуун байдаг” гэж үзжээ.
Түүний дараа гүн ухаантан Платон /мэө 427-447/ Демакротын онолыг үгүйсгэсэн. “Түүний үгийг бүтээж байгаа авиа болон утгын хооронд маш нарийн дотоод зүй тогтол онол байдаг” гэж үзсэн. Юм ба түүнд оноосон нэрийн эдгээр маргааны дараа аналоги буюу зүй тогтолцоот аномани буюу зүй тогтолцоот бусын аль аль нь хэлэнд байдаг тухай шинэ маргаан гарчээ.
Аналоги үзэлтний тэргүүнтэн нь Аристорих байсан бөгөөд хэл шинжлэл нь маш нарийн зүй тогтолцоотой үзэгдэл гэж үзжээ. Гэтэл Афистарих үүний эсрэг хэл нь зүй тогтолцоот бус ёс гэж үзсэн. Тухайлбал, нэр тус бүрийг эр, эм, эрс хүйсээр хувааж үзсэн нь үүнийг батална. Мод, нуур, мөрөн гэх мэт үгийг аль ч хүйсэнд багтааж болдоггүй байна гэж үзжээ.
Эртний Грекийн философийн урсгал, чиглэл
Мэө 5-6 үеийн Грекийн хэл шинжлэлд бас нэг урсгал чиглэл гарч ирсэн нэрт эрдэмтэн Анак Сима /мэө 560-502/ “Уран яруу илтгэх зүй” номондоо хэл шинжлэлийн шинэ үндсийг тавьсан. Энэ үеийг зарим хэлзүйч Грек хэлний үгийн аймгийг нэр, үйл гэж ангилаад, нэрийг хүйсээр, нэрийг цагаар нарийвчлан ангилж байсан. Гүн ухаантан Аристоталь /мэө 384-322/ хэлзүйн асуудыг гүн ухааны логик судлагдахуунтай холбож, хэлзүйн катигор, үг бүтэх, үг хувирах зэрэг асуудлыг жинхэнэ хэл шинжлэлийн судлагдахуун болгон гаргасан. Тэрээр өгүүлбэрийг гишүүдээр хувааж нэр ба үйлээс гадна нэр холбоосыг нэмж, нэрийн тоо, тийн ялгалын хэлзүйн тухай асуудлыг үндэслэн тавьжээ. Авиаг эгшиг болон гийгүүлэгч авиа гэж 2 хуваасан. Үүний дараа эртний Грекийн нэгэн урсгал болох Стойкичүүд хэлний тухай асуудлыг улам гүнзийрүүлэн үгийн сангийн үг, дотоод гадаад хэлбэрээрээ авианаас ялгарах дүрслэл нэрлэлтийн тухай олон асуудлыг дэлгэрүүлэн судалсан.
3. Александрын үе: Энэ үе нь эртний Грекийн хөгжил цэцэглэлтийн үе юм. Мэө 4-8 зуунд Афин хотоос Александр хотоос Грекийн нийслэл нь шилжиж нүүсэн. Энэ үеэс Грек хэл шинжлэлчид утга зохиолын хэлийнхээ хуучин уламжлалыг хадгалсан алдарт зохиолч Гомер, Сокил, Скил нарын зохиол бүтээлийг судалж үг хэллэгийг нь тайлбарлах шаардлагын үүднээс хэл шинжлэлийг улам эрчимтэй хөгжүүлж эхэлсэн.
Александр хот нь мэө 3-р зуунаас эхлэн Афин, Римтэй өрсөлдөхүйц соёл шинжлэх ухааны соёлын төв болж, 800 мянга гаруй номын цуглуулагатай, урлаг, шинжлэх ухааны олон нээлт бүтээлүүдийг гаргасан. Энэхүү номын сангийн үндэс суурийг мэө 3-р зууны Грекийн Фарон Пополемой Александрыг Грекийн хэлзүйн гол төлөөлөгч Аристорих нар үндэс суурийг тавьсан. Тухайлбал, Аристорих Александрын сургуульд шавь нарын хамт Грек хэлний тогтолцоог судалж тодорхойлсон. Үүний дараа түүний шавь Дианиский Франциский нар судалгааны ажлаа улам гүнзгийрүүлсэн. Грек хэлний хамгийн анхны журамласан хэлбэрийг хэлзүйч эрдэмтэн Аполами, анхны өгүүлбэрзүйч эрдэмтэн Диескал нар зохиосон. Үгийн сангийн судлалыг улам дэлгэрүүлэн нэр үг, үйл үг, үйлт нэр, төлөөний үг, сул үг, холбоос үг, угтвар үг, ялгах үгс гэж ангилаад, нэр ба үйл үгийн үндсэн ялгааг тодорхойлон үйл үгийг 3 хэв, 3 тоо, 3 бие, 3 цагаар хуваасан байна. Тухалбал, хэл шинжлэлчдийн нэрт эрдэмтэн Зокодит ялгац төлөөний үгийг тодорхойлж 20-оод зүйлийг нээсэн. Мөн үгийн өргөлтөт үеийн дээрх тэмдгийн болон хийн түрэлтийн Аристопан Византин /мэө 217-280/ Аристори нэр үг, үйл үг, үйлт нэр, төлөөний үг, дайвар үг, холбоос үг, тогтвор үг, ялгац гишүүн гэж ангилан тус тусын судалгааг хийж байсан. Энэ үеэс эхэлэн үгсийн аймгийг өгүүлбэрзүйгээс салган үгзүйгээр зохицуулан тайлбарлах болсон. Эрдэмтэн Дионы Фракитиский нэр үг нь бие ба юмыг зааж хувирдаг, үйлт нэр, тэмдэг нэр ба үйл үгийн адил шинжтэй болох төлөөний үг нь тодорхой биеийг зааж, нэр үгийн оронд хэрэглэдэг болохыг анх тодорхойлсон. Ер нь эртний Грекийн хэл шинжлэл нь эртний Энэтхэгийн хэлзүйн адил Араб болон европ хэл шинжлэлийн төрөлд нөлөөлжээ.
Мэө 2-р зууны үеэс Александрын хэл шинжлэл нь Римийн хэл шинжлэлд нөлөөлж, Римчууд Латин хэлийг анх судалсан. Римийн хэл шинжлэлчид латин хэлнийхээ онцлогийг харуулсан үгсийн аймагт аялага үгийг нэрийн тийн ялгалд, гарахын тийн ялгалд нэмж, тооны нэрийг дотор нь үндсэн, дэс гэж ангилсан. Римийн нэрт хэлзүйч Марк Теренцит Варрон /мэө 271-126/ “Латин хэлний зүй” гэдэг 25 дэвтэр бүтээлийг тууривсан. Үүнээс 6 нь уламжлан үлджээ. Мөн эрдэмтэн Марк Фабик Кивистилион /мэө 35-100/ “Уран яруу хэллэг” гэсэн сурах бичиг 12 дэвтэр бүтээл тууривсан. Мэө 6-р зууны үед хэлзүйч эрдэмтэн Прилцнач “Хэлзүйн сургаал” 18 дэвтэр бөгөөд энэ нь латин хэлний дэлгэрэнгүй судалгаа болжээ.
АРАБ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТҮҮХ
Мэө 8-р зууны үед Арабын ертөнц Пластин Индониз Эмратын эртний соёл иргэншлийн түүх болж байсан. Эмстаны Иран хотод шилжин ирсэн үеэс Арабын улсуудад хэл шинжлэлийн ухаан хөгжиж ирсэн. Энэ үеийн Арабын Халибад өмнөд Ази, өмнөд Африк олон ястан, олон хэлтнийг нэгтгэсэн том эзэнт гүрэн байжээ. Энэхүү эзэнт гүрний зонхилох хэл нь Араб хэл болж, түүний нөлөө их болсон. Үүнтэй холбоотой Араб хэлний судлах ажил өрнөж, тэр үеийн Басра, Куфа, Араб хэл шинжлэлийн төв нь болж байсан. Үндэслэгч нь Халим Аль Фрахади /718-791 он/ юм. Тэрээр “kitak al air” нэртэй Араб хэлний анхны толь бичиг орсон. Хожим нь түүний шавь Сибавейки, “alkitan”гэсэн нэртэй Араб хэлний зүйг зохиожээ. Энэ бүтээлд Араб хэлний бүтэц, тогтолцоог нэлээд ерөнхий өргөн хүрээтэй тусгасан.
Арабын хэл шинжлэлчид нь эртний Грекийн, Энэтхэгчүүдийн нэгэн адил хэлний гарал үүсэл, үүрэг бичгийн болон аман хэлний харьцаа холбоог анхааран судалж ирсэн. Араб хэлний үгийн бүтэц, үгийн сан, үгийн байгууллагыг судалж, авиа үсэг 2-ыг ялгаж, авиа бүтэх физлоги үндэс сонсогдох хэв шинж зэргийг тодохойлон судалсан.
Арабын хэл шинжээч Авген /мэө 907-1030/ хэлний авианы утга учир гэдэг Араб хэлний зүй зохиосон нь зарим талаараа Грекийн хэл шинжлэлийн бүтээлүүдээс давж гарсан байдаг. Арабын хэл шинжлэлчид нь үгсийг нэр үг, үйл үг туслах үйл үг гэж 3 хуваагаад үгийг язгуур дотоод нугарал зэрэг асуудлыг тусгайлан судалжээ. Мөн нэр үгийг тэмдэг нэр, тооны нэр, төлөөний үг гэж ангилаад үйл үгийг одоо, өнгөрсөн, ирээдүй 3 цагаар ангилсан. Үүнээс гадна Арабын хэл шинжлэлийн гол ололт нь үгийн сангийн судлал байдаг.
Арабын хэл шинжлэлчид нь нэвтэрхий толь орчуулах, ойролцоо нэрийн ховор үгийн, харь үгийн гэх зэрэг янз бүрийн толь бичиг зохиосон. Эдгээрээс хамгийн том толь нь NBH Мансур /1232-1311/. Түүний зохиосон 80 мянган үгтэй араб хэлний толь юм. Мөн арабын хэлзүйчид “Далайн нэртэй 60 боть толь” зохиосон байдаг. Арабын хэл шинжлэлийн нэг гол ололт нь дундад зууны үеийн түрэг хэлний хөгжилд зохих хэмжээгээр нөлөө үзүүлсэн байдаг. 14-р зууны түрэгийн хэл шинжлэлч Махмуд Кашкар “Түрэг хэлний цоморлиг” нэртэй олон боть зохиолоо араб хэл шинжлэлийн уламжлалаар зохиосон. Энэхүү зохиол нь хэвлэгдээгүй 800 гаруй жил хааны ордонд хадгалагдаж байгаад 20-р зууны эхээр анх Станбул хотод хэвлэгджээ.
ДУНДАД ЗУУНЫ ЕВРОПЫН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ХӨГЖИЛ
ДАХИН СЭРГЭЛТИЙН ҮЕИЙН ХЭЛ ШИНЖЛЭЛ
ДУНДАД ЗУУНЫ ЕВРОПЫН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ХӨГЖИЛ
Дундад зууны үед Европ дахинд латин болон грек хэлий нөлөө их байсан. Латин хэл нь Өмнөд Евроын ард түмэн болон католиг шашны сүм хийдэд шинжлэх ухааны хэл болохынхоо хувьд хүчтэй байсан, нөгөө талаараа хэл шинжлэлийн ерөнхий чанар нь удаан нөлөөлж байсан. Бүх ард түмний хэлний дотоод учир зүй мөн чанар нь ижил, гадаад хэлбэр нь өөр байдаг. Энэ үүднээс XYII зууны сүүл үеэс гүн ухааны хэл зүй үүсэн хөгжсөн. Дундад европын ихэнх ард түмэн христын номлолд өргөнөөр автаж, сүм хийд, шашны сургуулиуд үйл ажиллагаагаа тусгай хэлээр явуулдаг болсон. Мөн энэ үед бурхан шашны ном зохиол латин хэлээр ихээр орчуулагдаж, зохиогдож байсан.
Дундад зууны үед философи нь реализм ба номанизм гэсэн 2 урсгал чиглэлд хуваагдаж, зуун жилийн шашин, сүм хийдийн ноёрхол шинэчлэл өөрчлөлтийн замд орсон. Энэхүү 2 урсгал нь зөрчилдөөн байдгаас үг хэллэгийн тухай олон үзэл баримтлан ургаж байсан. Тухайлбал: идеализмын үзлийг баримтлагч Ансельмон 1033-1109 он мод, үйл гэх мэт ойлголт нь зөвхөн ерөнхий ухагдахууны илрэл төдий юм. Юмс нь түр зуурын шинжтэй, үүсэл ба мөхөлтэй байдаг гэж үзсэн. Харин номанизмын төлөөлөгчид тусгай тодорхой юм үзэгдлүүд бие дааж, бодитойгоор оршин байдаг ерөнхий ухагдахуун бол зөвхөн хийсвэрлэлтийн үр дүн юм. Хэрэв материаллагаар бодитойгоор байгаа юм үзэгдэл байгаагүй бол ерөнхий ухагдахуун гэж байхгүй. Тэр нь зөвхөн юмс үзэгдлийг зөвхөн нэр төдий зүйл гэж үзэхэд хүргэнэ гэж боджээ. Энэхүү үзэл нь тухайн үеийн сүм хийдийн дургүйцлийг хүргэж байв.
ДАХИН СЭРГЭЛТИЙН ҮЕИЙН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТҮҮХ
XIY-XYIII ЗУУН
Энэ үеийн хэл шинжлэлийн үндсэн хандлага нь 3 гол чиглэлтэй байсан.
Дундад зууны үед
латин хэл нь шинжлэх ухаан судлалын гол төв болж байсан бол XIY
зууны үеэс эхлэн олон үндэстний хэлүүд бүрэлдэн тогтож европын
зонхилох гол хэлнүүдийн журамласан хэлзүйг боловсруулах ажил эрчимтэй өрнөж эхэлсэн.
Тухайлбал: “Испани хэлний хэлзүй” /1419/, “Герман хэлний анхны хэлзүй” /1527/,
“Франц хэлний анхны хэлзүй” /1567/, “Англи хэлний анхны хэлзүй” /1538/, “Унгар
хэлний анхны хэлзүй” /1539/, онд тус тус зохиогджээ. Энэ үеийн
Европ дахины нийтлэг шашныг авч үзвэл библийн сургаал бөгөөд библийн сургаал нь
анх еврей хэлээр зохиогдсон. Эртний еврей Ром хэлнээс томоохон үндэстний хэлрүү
библийг орчуулах болсон нь тухайн хэлнүүдийн хөгжилд сайнаар нөлөөлж байсан.
Хэл шинжлэлийн бүтээлүүдийн дотроос Италийн яруу найрагч Данте Алегери 1265-1320 анхны хэл ярианы тухай мөн утга зохиолын хэлний ярианы тухай асуудлыг хөндөн тавьсан. Улмаар XYII, XYIII зууны үед нэрт сэтгэгчид хэлийг гүн ухааны үүднээс нь авч үзээд хэлний гарал үүслийн талаар янз бүрийн онолыг дэвшүүлжээ. Английн гүн ухаантан С.Бекон 1561-1626 хэл бол хүмүүсийн дотоод сэтгэл санааг илэрхийлдэг харилцааны хэрэглүүр юм. Дэлхийн олон хэлнүүдийг харьцуулан судалсны үндсэн дээр нэгэн нэгдмэл хэл боловсруулж болох тухай онолыг дэвшүүлсэн. Францын гүн ухаантан Ф.Дикарт 1596-1650 хэлзүйн хувьд үлэмжхэн, хялбарчилсан зохиомол хэл бий болгох саналыг анх санаачилсан. Энэхүү саналыг хожим германы хэл шинжлэгч Лейбниц цаашид хөгжүүлэн математикийн томьёог ашиглан зохиомол хэл боловсруулах онолыг гаргасан. Энэ үеийн хэл шинжлэлчид нь хэл судлалын ухааны цар хүрээг улам өргөжүүлж, хэлний авианы мөн чанар, хэл зүйн гол асуудлын талаар анхааран судлах болсон.
Тухайлбал германы хэл шинжлэлч Х.В. Лейбниц 1646-1716 он төрөл хэл болон амьд хэлнүүдийг харьцуулан судлах тухай асуудлыг дэвшүүлсэн. Мөн францын эрдэмтэн Порт Роял “Ерөнхий ба рациональ хэлзүй” гэсэн номдоо хэл зүйн логикийн харьцаа хэл ба сэтгэхүйн тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан. Үүний дараа Данни эрдэмтэн Фуслор, Францын эрдэмтэн Валли нар өөрсдийн логик хэл зүйн бүтээлүүдээ туурвисан. Мөн XYIII зууны үеийн хэл зүйчид хэлний гарал үүслийн асуудалд анхаарлаа хандуулж байсан. Францын эрдэмтэн Жан Жак Руссо 1712-1778 хэлний гарлын тухай аялга үгийн онолыг тодорхойлсон. Францын эрдэмтэн Дидро Руссогийн энэ онолыг эрс шүүмжилж, хэлний онолын гарлын тухай харьцааны онолыг боловсруулжээ. Түүний онолоор бол хүмүүсийн хоорондын харьцаа нийгмийн хэрэгцээнээс үүдсэн гэж үзсэн.
ОРОСЫН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТҮҮХ
М.В. Ломоносов,
А.А. Потебия, Бодуен де Кургэнэ нарын эрдэмтэд европын хэл шинжлэлийн
судалгааны ажилд эдгээр эрдэмтэд тэргүүлэх бөгөөд дэлхийн олон хэлний судалгаанд
хүчтэй нөлөөлж чадсан. Оросын судлаачид орос, славян, энэтхэг, иран, яфет,
фин-угор, монгол, турк, хятад, египит болон бусад олон хэлнүүдийг судалсан. XYI зууны сүүлчээр славяны хэлзүйч Лаверентия Зизания оросын
хэлзүйч Мялетия Смотрицкий нар туурвисан бөгөөд тэд Ломокосовын шавь нар
байсан. XYIII зууны сүүлчээр оросын шинжлэх ухааны академын
ажилтан С.Паллс европ-ази, африкийн нийт 262хэлийг багтаасан “Бүх хэл аялгууны
ерөнхий толь” гэсэн бүтээлийг хэвлүүлсэн.1851 онд О.Бетлинг Штейнталийн
албархаг ба албархаг бус хэлний тухай онолыг үгүйсгэжээ. XIX зууны сүүлч XX зууны эхээр Петербургт хэлний зүйн асуудлыг таниулах
чиглэлтэй сургууль байгуулагдсан бөгөөд энэ судалгааны мэргэшсэн төлөөлөгч судлаачид
нь оросын дорно дахины хэлний түүхийг судлаач энэтхэг хэл шинжлэлч Б.А. Турагев
дорно дахины судлаач В.Г. Розен түүний шавьВ.В.Бартелт Смит хэл судлаач Ф.К.
Кокавцов, турк хэл судлаач Н.И.Ильминкий, Н.И.Ашмарин, В.В.Радлов болон П.Мелиранский,
монголч эрдэмтэн О.М. Кавалевский, манжуур хэл судлаач
К.А.Коссович, И.Ф.Минаев
ба түүний шавь С.Ф.Олденбург, Ф.И.Шерба, Д.Н.Кудравский хятад хэл судлаач
В.П.Василий, Ф.Капаров нар юм. Дараа нь XX зууны II арван жилд монголч
эрдэмтэн В.Я.Владимерцов, хэл судлаач В.М.Алексеев, араб хэл судлаач И.Ю.Краяковский
нар гарч ирсэн. 1888 онд Оросын их сургуулиудад славян хэл судлалын тэнхимүүд байгуулагдсан.
1863онд оросын их сургуульд еропын ЕХШ-ийн хууль зүй тогтлыг судлах тэнхимүүд байгуулагдсан.
Энэ тэнхимийг эрдэмтэн П.Я.Петров удирдаж байсан ба түүний нас барсны дараа 1876
онд Ф.Ф.Портунатов удирдсан. Петербург дэх их сургуульданхны ЕХШ-ийн лекцийг 1870
онд Бодуен дэ Куртэнэ, Харьковын их сургуульд И.В.Петушил 1885 онд Казаний их
сургуульд 1895 онд В.А.Вогородицкий уншжээ.
ОРОСЫН ХЭЛЗҮЙЧИД
1. М.В.Ломоносов, Михиал Василлевич /1711-1765/
Оросын хэл хэл шинжлэлийн суурийг тавьсан суут эрдэмтэн түүний хэл бичгийн ухааны самый том бүтээл нь “Зохиолын эмхтгэл” нэртэй 7 боть ном, 1755 онд “Оросын хэлзүй” гэдэг бүтээлээ хэвлүүлсэн нь орос хэлээр бичигдсэн анхны хэлзүй болжээ. 1696 онд Г.В. Лудольфагийн “Оросын хэлзүй” гэдэг номыг латин хэлээр бичиж гаргасан. Ломоносов өөрийнхөө хэлзүйд орос хэлний 2 дүрмийг дэвшүүлсэн бөгөөд энэ дүрэм нь 80-аад жил орос хэлний тулгуур болж байсан. Тэрээр хэлний хэлбэрүүдийг /бүтээврүүдийг/ хэрхэн хэрэглэхийг шүүмжилж, орос хэлийг зөв хэрэглэх тухай уриалсан байдаг. Мөн “Яруу илгэх зүйн товч удирдамж” бүтээлдээ орос хэлний өгүүлбэрзүйн онолын үдсийг тавьжээ. Түүний боловсруулсан ЕХ-ийн олон нэр томьёо нь 200-аад жилийн турш хэрэглэгдэж байсан бөгөөд зарим нь уламжлагдан иржээ. Тухайлбал, “Магнитная стрелка”, “Чертёж”, “Маятеник/земная ось”, “северное сияние” орос хэл дэх “Шашны номны ач холбогдол” гэдэг зохиолдоо доод, дунд, дээд гэсэн 3 үндсэн хэв шинжийн онолыг дэвшүүлсэн. Энэ онолдоо:
Слав шашны хуучирсан үг хэллэг элементүүдийг хэрэглэхийг
хязгаарласан.
Оросын утга зохиолын хэлийг гол болгосон.
Оросын утга зохиолын хэлний биеэ даасан хөгжлийн үндсийг
тавьжээ.
2. А.К.Востоков, Ломновоос хойш бараг 100 жилийн дараа Александр Хрисстрофич Востоков /1781-1864/ гарч ирсэн.Востоков Сарема төрсөн боловч бүх л амьдралаа Петрбургт өнгөрөөсөн. Хэдийгээр агуу их хэл судлаач байсан боловч төрөлхийн хэлгүй учир их сургуульд лекц уншиж чадаагүй. 1860 онд оросын шинжлэх ухааны академийн сурвалжит гишүүн болсон. Түүний шилдэг бүтээлүүд нь “Славян хэлний тухай бодлого” /1820/, “Оросын хэлзүй” /1831/, “Оросын хэлний туршлага” /1852/, “Слав шашны хэлний толь” /1858-1861/ түүний хэл бичгийн ухаанд оруулсан хувь нэмрийг И.И.Серезневский “Ватоковын хэл бичгийн ухаан шинжлэл” бүтээлдээ бичиж дүгнэсэн байдаг.
3. Ф.И.Буслаев
Федор Иванович Буслаев /1818-1897/ хэл бичгийн ухаанаар мэргэшсэн оросын түүх уран зохиол аман ярианы бүтээлийг судлаач эртний орос хэлний талаар өргөн мэдлэгтэй байв. 1838 онд Москвагийн их сургуулийн төгссөн. 1840-1841 онд гадаадад амьдарч байсан бөгөөд 1847 оноос Москвагийн их сургуульд хэл бичгийн багшаар орж, орос хэлний лекц уншиж байсан бөгөөд 1861 онд профессор, дараа нь академич болжээ. 1844 онд 26 настайдаа “Төрөлх хэлээ заах тухай” гэсэн номоо хэвлүүлсэн.
1. Л.А.Потебня
Александр Афанасевич Потебня /1835-1891/ славян, балт хэлийг судлан шинжилж мэргэшсэн. 7 настайдаа бага сургуульд орж польш хэл сурсан бөгөөд 1851 онд Гиминазаа төгсөж, Харьковын их сургуулийн хууль, цаазны Факультедед элсчээ. Гэвч удалгүй өөрийн сонирхлоор түүх хэл бичгийн ухааны Факультедед суралцсан. 1860 онд “Славяны ард түмний яруу найргийн бэлгэдлийн тухай” гэсэн сэдвээр магистрын сэдвээ амжилттай хамгаалж, 1862 онд ЕХШ дэх “Хэл ба сэтгэхүй” гэдэг бүтээлээ хэвлүүлсэн. Тэрээр хэл нь өөртөө бодот зүй тогтлыг хадгалж байдаг гэж үзээд хэлний үзэгдлийг тухайн хэлнийх нь системд тайлбарлахын хичээж байв.
ХЭЛ СУДЛААЧИД
А.Мейл
Антуман Мейл 1866-1936.Францын ХШ-ийн болон Энэтхэг Европын түүхэн ХШ-ийн гол төлөөлөгч төдийгүй Славян, Герман, эртний Грек, Латин, Армян, эртний Перс, Тохар зэрэг хэлийг ХШ-д оруулсан хувь нэмрээрээ нэрд гарсан ЕХШ-ээч. Тэрээр өөрийн багшаа А.Бергеня, М.Бреаля болон тэдний хойчийг залгамжлагч В.Анри Ф.де Соссюр гэж үздэг. XIX-р зууны сүүлээр эрдэм шинжилгээний ажлаа эхэлсэн. 1906 оноос Парисын ХШ-ийн нийгэмлэгийг удирдаж мэдээллийн төвийнх нь захирал байсан. Бүтээлийн санд нь 24 ном, 540 өгүүллэг бартдаг бөгөөд, хамгийн том бүтээл нь болох “Энэтхэг Европ хэлний харьцуулсан судалгааны удиртгал” (1938) “ХШ-ийн түүхэн дэх харьцуулсан хэлзүй” (1954) “Славян ЕХШ” (1951) “Германы төрөл хэлнүүдийн үндсэн онцлог” (1952) онуудад тус тус Оросоор орчуулагджээ.Тэрээр өөрийн судалгааны ажилд эртний Энэтхэг, Евроын түүхэн харьцуулсан ХШ-ийн уламжлалыг баримталж байв.Түүний шавь нараас Бенвинист, Кун, Курилович нар алдартай.
О.Есперсен
Отто Есперсен (1860-1943). Данийн ХШ-ээч авиазүй судлаач 1893 онд Копенгагенд Англи хэл бичгийн ухааны дэд профессороор ажиллаж байсан. Түүний бүтээлүүдээс ганцхан “Хэлзүйн философи” ном нь Оросоор орчуулагдсан.
Ш.Балле
Шарль Балле (1865-1947) Франц Швейцарь хэл судлаач Соссюрын шавь бөгөөд Жинев дэх ХШ-ийн Их сургуулийн тэнхимийн ажлыг нь залгамжилж авсан. Тэрээр романы найруулгазүй хэлзүйн тухай олон бүтээл бичсэн бөгөөд “ЕХШ ба Франц хэлний асуудлууд” гэдэг бүтээл нь Оросоор орчуулагдсан.
Х.Педерсен
Холлгер Педерсен (1867-1953). Дани болон Кельт хэл судлаач эдгээрээс гадна Энэтхэг Европ, Хетт, Тохар, Литви хэлний тухай оруулсан бөгөөд “Кельт хэлний зүй” бүтээл нь Оросоор орчуулагдсан.
Н.С.Трубецской (1890-1938)
(1890-1938) Москвад төрсөэ авиазүйн онолыг үндэслэгч. Тэрээр Бодуэн де Куртэнэгийн авиалбарын тухай үзэл баримтлалыг сонирхож эхэлсэн бөгөөд Ф.Де.Соссюр, Бюмлер нарын үзэл баримтлалыг судалж фонемийн тухай өөрийн онолыг гаргасан. 1960 онд “Авиалбарын үндсүүд” бүтээл нь Оросоор орчуулагджээ.
Ё.Курилович
Ёжи Курилович (1895 онд төрсөн.Энэ Европ ба ЕХШ-ээр мэргэшиж Польш хэл судлаач болсон. Тэрээр хэлийг судлах бүтэц судлалын аргыг буй болгосон. Чухал бүтээл нь “ХШ-ийн тэмдэг” бүтээл нь 1962 онд хэвлэгджээ.
Э.Бенвенист
А.Мейлегйин шавь бөгөөд 1902 онд төрсөн. Судалгааны ажлаа харьцуулсан ХШ-ийн чиглэлээр эхэлсэн бөгөөд 26 настайдаа Францын коллежийн оюутнуудад хичээл заасан. Үндсэн судалгааны ажил нь 1935 оноос эхэлсэн “Энэтхэг Европын нэрийн холбоо үг” бүтээл 1955 онд Орос хэлээр орчуулагдсан.
В.В.Виноградов
1895 онд төрсөн. Москвагийн Их сургуулийн профессор 1946 оноос Оросын ШУ-ны академич 1950-60 онуудад ШУ-ны академийн утга зохиол хэлний салбарын академич нарийн бичгийн дарга байв. Тэрээр оросын утга зохиолын хэлийг ихэвчлэн судалсан бөгөөд “Оросын утга судлалын хэлний түүх”, “Пушкины хэл” зэрэг бүтээлүүдийг бичиж, “Орос хэлний хэлзүй”, “XIX зууны орос хэлний түүхэн хэлзүй” бүтээлийг редакторласан.
2-Р БҮЛЭГ: ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГААНЫ ШИНЭ ЧИГЛЭЛ, ТҮҮНИЙ ОНОЛ
ТҮҮХЭН ХАРЬЦУУЛСАН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Түүхэн харьцуулсан хэл шинжлэл бол хэлний тухай ухааны хөгжлийн цоо шинэ үе юм. Түүхэн харьцуулсан хэл шинжлэл нь хэлзүйн урлаг биш, хэлний тухай шинжлэх ухаан болно. Тэр нь юуны өмнө олон хэлний урга төрлийг түүхэн үүднээс өөр хооронд нь зэрэгцүүлэн харьцуулах аргаар тогтоохыг нэн тэргүүний зорилтоо болгодог.
Түүхэн харьцуулсан хэл шинжлэл үүсч буй болсон урьдчилсан нөхцөл
16-18-р зууны турш бидний дээр өгүүлсэн хэл шинжлэлийн ололт, амжилтын зэрэгцээ манай гаргийн олон шинэ хэл, аялгуу нээх, судлах, ангилах зэрэг ажил өрнөж байжээ. Шинэ тив газар орон нээснээс Африк, Ази, Америк, Австралын олон хэл судалгааны хүрээнд орж эхлэв. 16-р зууны эхэн гэхэд Испанийн шажин номлогчид Америк, Филиппийн олон хэлний тухай бүтээл туурвиж байжээ.
Нөгөөтэйгүүр, Европт бүр 16-р зуун гарахын өмнө тэр үед мэдэгдэж байсан хэлний тоймын тогтоох оролдлого хийж байжээ. 1555 онд Цюрихт К.Гаснер “Митридат”, 1592 онд Франкфуртэд И.Мегизер “Дөчин хэлний үлгэр жишээ”-г тус тус хэвлүүлжээ.
Бүр 1538 онд Францын соён гэгээрүүлэгч Гвилельм Постеллус /1510-1581/ “Олон хэлний урга төрөл” номдоо хэлний ургийн анхны ангиллыг гаргажээ. 1599 онд Голландын эрдэмтэн Иосиф Юстус Скалигер /1540-1606/ “Европын олон хэлний тухай бодрол” номдоо Европын нийт хэлийг 11 бүлэг, тэр дотроо 4 том, 4 бага хэсэгт хувааж үзжээ. Скалигерийн саналаар бүлэг бүр өөр өөрийн эхтэй. Хэлний урга үгийн ижил төстэй чанараар тогтоогдоно гэж тэрээр үзжээ.
Европын хэлний 4 эх буюу язгуур хэл нь:
гэж заажээ. Эхний хэлний бүрэлдэхүүнд тевтон, саксон, дат хэл-аялгуу оржээ. Тэрбээр тевтон хэлийг дотор нь дээд, доод герман, дамыг нь дат, швед, норвег, ис /одоогийн исландийн/ хэл-аялгуунд тус тус ангилжээ. Долоон бага хэлэнд Скалигер албан, татар, мажаар, фин, ир /одоогийн ирландийн/, бритт, баск хэл-аялгууг оруулаад 11 язгуур эх хэлүүд өөр хоорондоо утга төрлийн ямар ч холбоогүй гэжээ.
Германы соён гэгээрүүлэгч Готфрид Вильгельм Лейбниц “Хүний оюун ухааны шинэ туршилт” номдоо дэхийн орчин үеийн бүх хэлийг эхлээд өөр хооронд нь, дараа нь тэдгээрийг эртний хэлбэртэй нь харьцуулан үзэх саналыг дэвшүүлсэн. Тэрээр дэлхийн нийт хэлийг 1. Арамей буюу семит, 2. Яфет гэж 2 үндсэн 2 бүлэгт хуваасан байна. Сүүлчийн бүлгийг дотор нь а. Скифийн /финн, түрэг, монгол, слав/, б. Кельтийн /европын/ дэд бүлэгт ангилжээ.
М.В.Ломоносов 1755 онд “Орос хэлзүй”, 1757 онд “Орос хэлэнд сүм хийдийн ном зохиолын ач тус” болон бусад бүтээлдээ олон хэлний утга төрөл, ижил төстэйн тухай цөөнгүй санаа дэвшүүлжээ. Тэрээр слав туургатны хэлийг судлан нэг язгууртай болохыг заан тэрхүүбүлэгт орос, польш, болгар, серб, чех, словак зэрэг хэл багтдаг гэжээ. Ломоносов түүнчлэн слав олон хэл Өрнө, Дорнын бүлэгт хуваагдаж болох тухай таамаглал дэвшүүлжээ. Нөгөөтэйгүүр, дээрх хэлүүд энэтхэг-европын бусад хэл, түүний дотор Балт орчмын, герман, герег, латин хэлтэй ижил төстэй болохыг олон жишээгээр үзүүлжээ. Олон хэлний харьцууллыг тэрбээр тооны нэрийн задаргаан дээр хийжээ.
Бусад оронд, тухайлбал Испанид 18-19-р зууны зааг дээр Лоренцо Эрвас-и-Пандура “Манай дэлхийн үзэл” 21 боть нэвтэрхий толь зохион нийтлүүлжээ. Түүний 1794 онд хэвлэгдсэн 17-р ботид “Дэлхийн ард түмнүүдийн хэлний жагсаалт, тэдгээрийн аялгуу, аялгаар нь ялган ангиласан тооцоо”-г өгчээ. Түүнээс хойш их удалгүй америкийн улаан арьстнуудын аялгууг хүртэл орчуулан 300 гаруй хэл, аялгууны мэдээллийг багтаасан 6 боть нэвтэрхий толь мөн гарчээ. Толины зорилго нь олон хэлийг судалж, ижил төстэй хийгээд өвөрмөц онцлогийг нь тогтоох явдал юм.
1806-1817 оны хооронд Берлинд И.Х.Аделунг, И.С. Фатер нарын “Митридат буюу 500 орчим хэл аялгуунд “манай эх орон” нийлэмжээр жишээлэн өгүүлсэн ерөнхий хэл шинжлэл” хэмээгч 4 боть толь бичиг хэвлэгдэн гарчээ.
Гэвч дээр өгүүлсэн бүтээлүүдэд эртний самгарди, иран олон хэлний мэдээлэл ороогүй байв.
Зөвхөн 18-р зууны эцэс, 19-р зууны эх гэхэд судлаачид эртний самгарди хэлийг сонирхон судалсны үр дүнд энэтхэг-европын олон хэлний урга төрлийн асуудал гарч иржээ. Эртний Энэтхэгийн авиазүй, үгзүйн уламжлалыг маш нарийвчлан хамруулан тусгасан самгарди хэлний хэлзүй Европт хэвлэгдэн гарсан.
1767 онд Францын лам Кёрду энэтхэг-европын олон хэл урга нэгтэй болох тухай илтгэлийг Академидээ бичгээр илгээжээ. Тэрбээр латин, герег, самгарди хэлийг үгийн сан, хэлзүйн нэгжийн зэрэгуүүлсэн судалгаа хийж нэг гаралтай хэмээн дүгнэжээ.
1786 онд Дорно дахиныг судлагч Ангилийн эрдэмтэн Жоунз Калькутт хотноо Азийн нийгэмлэг дээр уншсан лекцдээ самгарди хэл герег, латин, кельт, гот, эртний перес хэлтэй холбоотой тухай заажээ.
Австрийн лам Паулино-а-Санто Бартоллмео 1776-1789 онд энэтхэгт амьдарч байгаад самгарди хэлний 2 хэлзүй, толь бичиг зохиожээ.
1808 онд Германы нэрт эрдэмтэн Фридрих Шлегель /1772-1829/ “Индусуудын хэл, ухааны тухай” номоо хэвлүүлжээ. Түүндээ зохиогч самгарди хэлийг энэтхэг-европын эх сурвалж мөн гэж батлахыг оролджээ. Ф.Шлегель анх удаа “энэтхэг-герман хэл” гэсэн нэр томьёог хэл шинжлэлийн эргэлтэд оруулсан нь хожим түүнээс “энэтхэг европын олон хэл” хэмээх ухагдахуун үүссэн байна.
Дээрх тоймлосон судлал, гарсан бүтээлүүд түүхэн харьцуулсан хэл шинжлэл үүсч буй болох урьдчилсан нөхцөл, суурь дэвсгэрийг бүрдүүлч өгчээ.
Түүхэн харьцуулсан хэл шинжлэл үүссэн эхний үе
19-р зууны тэргүүн хагаст энэтхэг-европын хэлний ургийг тодорхой хэлний тодорхой баримт сэлтээр баталсан дорвитой бүтээлүүд хэд хэдэн оронд бараг нэгэн зэрэг гарчээ. Тэрхүү бүтээлийн тоонд олон эрдэмтний хүлээн зөвшөөрлөөр 1816 онд хэвлэгдсэн Германы нэрт шинжээч Франц Боппын “Гэрэг, латин, перес, гермаг хэлний үйл үгийн хувилалыг самгарди хэлний үйл үгийн хувилалын тогтолцоотой харьцуулах нь” (Uber das Conjugationssystem der Sanskritsprache in Vergleichung mit jenem der griechischen,lateinischen,persischen und germanischen Sprache.Frankfurt,1816), 1818 онд хэвлэгдэхээсээ өмнө зохиогдсон Данийн нэрт судлаач Расмунд Раскийн “Эртний Умардын хэл gamleбуюу ис хэлний гарал үүслийн талаар хийсэн судалгаа” (Underogelse om det gamle Nordiske eller Islandske Sprogs Oprindelse.Kobenhavn,1818) мөн Германы нэрт шинжээч Я.Гримийн “Герман хэлзүй” (Deutsche Grammatik, Bd.1 Gottigen, 1819),1820 oнд Оросын нэрт судлаач А.Х.Востоковын “Слав хэлний тухай эргэцүүлэн бодоход” (Рассуждения о славянском языке) зэрэг бүтээлийг тус тус оруулдаг байна.
Дээрх бүтээлүүд судалгааны үзэл баримтлал, судлагдахуун хүрээ зэргээрээ өөр хоорондоо ялгаатай. Гэвч тэр бүгдэд хөгжлийн тодорхой шатандаа хэлүүд ургийн холбоотой байсан тухай асуудлыг бүрэн зөвшөөрч тодорхой хэлний баримт сэлтээр түүнийг баталжээ.
Төрөл хэлүүдийг өөр хооронд нь харьцуулах нь хэл бүрийн түүхэн хөгжилд гүнзгий нэвтрэх чухал арга хэрэглэхүүн болжээ. Өөрөөр хэлбэл дээрх бүтээлүүдэд хэл шинжлэлийн түүхэн харьцуулсан аргын давуутай талыг нь бүхий талаар ашиглаж өмнөх үед гарч байгаагүй цоо шинэ өвөрмөц дүгнэлтэд хүрчээ. Дараагийн хэдэн арван жилд гарсан бүтээлүүдийн зохиогчид дээрх эхлэлийг бататган самгарди, иран, герег, латин, слав, балт, герман, роман, кельт олон хэлний салбарт ургийн холбоог нарийвчлан тогтоосон бүтээлч үе байлаа. Тодорхой бүлэг хэлний хэлзүйн тогтолцоо, үгийн сангийн давхаргыг түүхэн хөгжлийн талаас нь харьцуулан,эртний бичгийн эх сурвалжуудыг хэлзүй хийгээд, түүний толь бичиг зохион нарийвчлан судалж эхэлсэн нь тэрхүү олон хэлний түүхэн судлалд ач холбогдолтой болсон төдийгүй нэг талаас, Энэтхэг-европын олон хэлний бүтэц, бүрэлдэхүүнийг боловсруулах чухал нөхцөл бүрэлдүүлэх нөгөөтэйгүүр, тэрхүү салбар судлал шинжлэлийн бие даасан салбар болоход чухал үүрэг гүйцэтгэжээ.
ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ДЭГҮҮД
XIX зууны тэргүүн хагас хүртэл хэл шинжлэл нь түүхийн ухаан байсан бөгөөд түүхэн хөгжлийн үр дүнд гарсан өөрчлөлт хувьслыг хүний түүхтэй холбон тайлбарладаг цуваа цагийн судлал байсан.
Хэл нь олон талтай үзэгдэл учраас олон янзын ШУ, жишээ нь: философи, шашин, угсаатнй зүй зэргийг хамран судалдаг. Эртний Грект хэлний гарлыг байгалаас заяасан гэж үздэг үзэл давамгайлж байсан. Нөгөө нэг онол ёсоор хэлний үүслийг болзмол шинж чанар, юмсн шинж чанартай холбоо хамааралгүй, харин хүний нийгэмд ухамсарт үйл ажиллагааны үр дүнд бий болсон гэж үздэг байв. Энэ хоёр онол бараг 19-р зууны дунд үе хүртэл үргэлжилсэн.
Хэлний гарлын талаар эрдэмтэн Е.Фон Гумбольдт бүхэл бүтэн тогтолцоот үзлийг дэвшүүлсэн. Тэрээр “хэл бий болсон хүн төрөлхтний дотоод хэрэгцээгээр нөхцөлдсөн бөгөөд хэл бол нийгэм дэх хүний харилцаа, гэдаад хэрэглүүр, хүний өөрийн онцлогтой шүтэлцэн бий болсон хүмүүсийн оюун санааны хүчийг хөгжүүлэх ертөнцийг үзэх үзлийг үүсгэн төлөвшүүлэхэд зайлшгүй хэрэгтэй зүйл юм” гэж тодорхойлсон. Нөгөөтэйгүүр Е.Фон Гумбольдт хэлийг бүтээх ухамсартай үйл ажиллагаа байда мэтээр үздэг. 18-р зууны үеийн нийгэмийн хэлэлцээрийн онолыг үгүйсгэсэн.
Е.Фон Гумбольдтын онол нь Гегелийн гүн ухаанаас эхтэй бөгөөд Гегелийн онолыг 19-20-р зууны сэтгэгчид хэлний гарал үүсэлтэй холбогдуулан өөрийн үзэл онолоо тайлбарлаж байсан. Жишээлбэл, эрэмтэн Шлейхар “хүн төрөлхтөнөөс өмнө хүний оюун санааны ямар нэг нөлөөгөөр хэлийг бүтээгч мэтээр байсан байж болох юм” гэж тодорхойлсон бол эрдэмтэн Стендаль “ард түмний бүтээлч үйл ажиллагаа нь хүн төрөлхтний түүх эхлэхээс өмнө эхэлсний дараа үе нь аль алинтай нэгдэлтэй байдаг учраас хэлний мөн чанар, түүний гарал үүслийн тухай асуудал нь нэгэн адил зүйл юм” гэж тодорхойлжээ.
Хэлний гарлыг зөв тайлбарлахад эрдэмтэй Л.Ноурег “хэл нь анхны хүй нэгдлийн хүмүүсийн хамтын хөдөлмөрийн үйл ажиллагааны дунд үүссэн гэж үзэх хөдөлмөрийн онолд чухал түлхэц өгсөн” гэж үзсэн. Энэ онолыг эрдэмтэн К.Болюхер “хэл нь уламжилж, хамтын хөдөлмөрийн үед уухай хашгарах, орилох зэрэг дуу чимээнээс үүссэн” гэж үзэж байна.
АМЕРИКИЙН БАЙРЛАЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ДЭГ
Энэ дэгийн гарамгай төлөөлөгчид нь Э.Сэнир, Г.Глисон нар юм. Америкийн байрлал хэл шинжлэл эхлээд индианчуудын хэлийг судлах практик хэрэгцээнээс үүсэн гэж хэлж болно. Дараа нь Англи, Энэтхэг, Европ, Семид, Түрэг хэл хэлний судлалд шилжсэн юм. 1958 онд Осло хотод хуралдсан хэл шинжлэлийн YIII хуралд энэ дэгийн үндсэн чиглэлийг тодорхойлсон.
Энэ чиглэлд утгын тал чухал биш, гол нь гадаад хэлбэрийн бүтцийг судлахад ямар нэгэн хэлний мэдлэг огт шаардагддаггүй. Хэл шинжлэлч судалж байгаа бичвэржишээнийхээ хэсэг болгон нь юу вэ гэдгийг мэдэхгүйгээр тухайн хэлний төвшин бүрийн системийг тодорхойлдог юм. Байршилт бүтцийн зөв ялгаа нь өөрөө утгыг гаргаж өгдөг байна.
Задлаг аргын тусламжтайгаар элементийн байрлал, хэлний тухай жинхэнэ мэдээллийг гаргаж авах бололцоотой юм. Байрлал хэл шинжлэлийн онцлог нь:
1. Ямар нэгэн тодорхой хэлтний бүтэц, байгууллаас хамаарахгүйгээр бичвэрийг боловсруулж хэл шинжлэлийн товчоолол хийж улмаар автоматаар тухайн хэлний хэл зүйг нээх юм.
2. Хэд хэдэн төвшин жишээлбэл, фонологийг, үгзүй, өгүүлбэрзүйн гэж ялгаад эдгээр нь шаталсан үндсэн фонологийн төвшнөөс дараалан, дээд өгүүлбэрзүй нь алгасахгүй морфем нь фонемээс, морфемүүдийн бүлгээс өгүүлбэрийн бүтцийг гаргах болно.
3. Бичвэрийн нэгжүүд /хувилбарууд нь/ бүлэг авиа юм. Тусгай салангид авиа бус, үзэгдлүүдийн бүлэг товчооллын бодот байдлын шаардлага нь бидний мэдлэгийн үнэний баталгаа болдогоороо байрлал, хэл шинжлэл копенгагены бүтэц судлалаас ялгаатай юм.
Дээрх онцлоготой нь уялдан нөхөх байрлалын гурван шинж гарч ирдэг.
1. Нэгэн орчин хэзээ чбайрладаггүй бичвэрийн нэгжүүд нь нөхөх байрлалд байна. /нэгэн фонемийн хувилбарууд/
2. Бичвэрийн нэгжүүд нь нэгэн орчинд байж, утга ялгаа тэс өөр байрлалд байж болно.
3. Бичвэрийн нэгжүүд нь нэгэн хүрээлэлд чөлөөтэй сэлгэж болно.
БҮТЭЦ ЗҮЙН КОПЕНГАГЕНЫ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ДЭГ
Энэ чиглэлийг глоссематика гэдэг бөгөөд энэ нь грекийн “хэл” хэмээх үгнээс гаралтай. В.Брёндаль, Х.Ульдалль, Л.Ельмелев, К.Тогебю зэрэг гол төлөөлөгчтэй. Уг онолоо тэд хэл шинжлэлийн нийтлэг онол гэж үздэг бөгөөд үүнийг орчин үеийн гарамгай хэл шинжлэлч Л.Ельмелевийн нэртэй зүй ёсоор холбож үздэг.Глоссематик нь Ф.де Соссюрын системд шинэ санааг оруулсан гэж үздэг. Л.Ельмелевхэлний агуулгын тал, гаргалгын талыш хөгжүүлж, гаргалгын талыг хэлний гадаад тал гэж нэрлээд, авиа, бичвэр, агуулгын талыг нь санаа бодлын ертөнцгэж томьёолсон.
Глоссематика орчин үеийн хэл шинжлэлд зонхилох байрыг эзэлдэг бөгөөд нийгмийн болон нарийн шинжлэх ухаануудын хөгжлийн ерөнхий хандлагыг тодорхойлж байгаа юм.
Л.Ельмслев, Ф.де Соссюр бол орчин үеийн хэл шинжлэлийг үндэслэгч гээд өөрийн хэл шинжлэлийн үзэл санаа түүнээс шууд шалтгаалдаг дахин дахин дурдаж байна. Энэ чиглэлийн нэг чухал баримтлал нь жишээлбэл “Пролегомена”-ийн үйлийн /үр дагавар/ нь заавал өмнө урьдчилсан нөхцөлөөс гарч ирэх юм. Энэ үг урьдчилсан нөгцөл, мэдэгдэхүүн гэсэн агуулгатай ажээ. Дээрх ухагдахууныг гурван хэсэгт хуваан үздэг.
1. Хэлний онолын ерөнхий шалгуур юу вэ гэдгээс уламжлалт ХШ нь хэл, зохиол /филология/ байсан учир уран бүтээл, зохиолд ойрхон байсан гэж зэмлэдэг байна. Ийм учраас судалгааны нэгдсэн зарчимгүй болж, хэлэнд гардаг байнгын бус санамсаргүй шилжих үзэгдэлтэй зууралдаж, гадаад ХШ, гадаад талд хандлага дутагдлаас ХШ-ийг чөлөөлөх явдал гэж аргазүйн хувьд үзсэн байна.
2. ХШ-ийн онолын онцлог юу вэ гэдэгт дараагийн хэсгээ зориулсан юм. Энэ нь хэлний бүтэц ялангуяа, хэлбэрийн тал нь: жишээ. нь: бүхэл юм бодосоос бус харьцаанаас бүрэлдэнэ. Үүнийгээ Пифагорын теорем, алгебрын тэгшитгэлтэй зүйрлэн, орон зай, цагийн гадна оршино гэж томьёолжээ.
3. Тэрээр ХШ нь эцсийн бүлэгт хэлний харьцаа болон утгыг авч явдаг тэмдэг, дохио тэмдгийг дамжуулдаг систем юм. Морфем, язгуур, үг, өгүүлбэрүүд бүгд хэлний дохио тэмдгээс тогтоно гэсэн байна.Харин Кенема /фонем/ нь өөрөө утгагүй ялгарууулах шинжтэй бтчвэрийн задлаг нь сэрэн хүртэхүйд шууд өртдөггүй, хэлний далд хэлбэрийг улмаар хэлний системийг гаргаж өгдөг харьцааны баялаг юм гэх мэтээр хэлний хэлбэрийг үнэмлэхгүй болгож тавьжээ.
БҮТЭЦ ЗҮЙН ПРАГИЙН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ДЭГ
ХШ-ийн энэхүү дэгийн цэцэглэлтийн үе нь 1930, 1940 оны үе юм. Үүргийн энэхүү ХШ-ийн дэгийн төлөөлөгчид Чехийн хэл шинжлэлтэн Н.С.Трубецкой, Р.О.Якобсон, С.Карцевский нар юм. Орчин үеийн ХШ-д уг дэгийнхний үзүүлсэн нөлөө асар их билээ. 1929 онд дэгийнхээ зорилгыг тунхаглажээ. Дээр дурдсан эрдэмтдээс хамгийн алдартай Н.С.Трубецкой, Р.О.Якобсон, В.Матезиус нар юм.
Прагийн дэгийнхэн хэлний системийг фонологи, цуг зүй, өгүүлбэрзүй, үгсийн сангийн бүх түвшинд авч үздэг юм.
Н.С.Трубецкой “Фонологийн үндсүүд” зохиолоо бичихдээ 10 гаруй жил 200-аад хэлний фонологийн системийг судалсан нь Прагийн ХШ-ийн чиглэлээр үл барам дэлхийд нэвтэрхий толь гэж нэрлэгдсэн гарамгай бүтээл болжээ. Тэрээр фонологийн ХШ-ийн ухаан гэж үзсэн бөгөөд фонологийн үндсэн сургаал нь утга ялгаруулах, эсрэгцэл 2 юм. Тэрээр фонемийн салгах, залгах, зай, саармагших, архифонема 2 фонемийн ялгаруу
лах, ерөнхий шинж юм зэрэг орчин үеийн фонологийн чухал ухагдахуунаас гадна морфоналоги гэдэг шинэ салбарыг үүсгэгч хүн юм. Морфоналоги нь фонологи, үгзүй 2-ын холбогч гүүр бөгөөд бүтээврийн зааг дээр гардаг авианы сэлгэлтийг судладаг, олон хэлний түгээмэл капещгори гэж үздэг.
Орчин үеийн хэл шинжлэл Якобсон нарын туршлагын үр дүнд судлах зүйлийн гүнд нэвтрэн орсон гэж баттай хэлж болох юм. Прагийн ХШ-ийн дэг өөрсдийнхөө фонологид хэрэглэсэн системээ улмаар үгзүйд өгүүлбэрзүйд уламжилж, эсрэгцэл, саармагшилтын эсрэгцлийг дэвшүүлж тавьсан байна. Хэлний системийн үгзүйн үндсэн нэгж нь морфем болох бөгөөд аливаа морфемийг үгзүйн ерийн эсрэгцлээр илрүүлнэ. Жишээ нь: тийн ялгалд эсрэгцэл, тооны, цагийн хэлбэрийн эсрэгцэл гэх мэт.
В.Матезиус орчин үеийн ХШ-д өгүүлбэрзүй хөгжиж байгаа хэд хэдэн ашигтай санааг тодорхойлсон юм. Энэ нь Прагийн ХШ-ийн өгүүлбэрзүйн сургаал гэгдэх болж хэлзүйн өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүнийг өгүүлбэрийн гишүүнийнх нь хувьд хэлбэрийн талаар сөргүүлэн тавьж чухалчилсан гишүүдээ уламжлалт нэр томьёоноос арай өөрөөр нэрлэсэн байна. Дүгнэн хэлэхэд дээр дурдсан байрлал ХШ глоссемитика, Прагийн үүргийн ХШ-ийн дэг нь зөвхөн бие биетэйгээ холбоотой бус бие биеээ нөхөх шинжтэй учир хэл шинжлэлийн онолын талаар ф.де Соссюрын сургаалыг тойрон нэгдэж байгаа юм. Л.Ельмслев дохио тэмдгийн системийн ХШ-ийн ерөнхий онолыг боловсруулсан гэдэг бол Прагийн дэг ялангуяа Р.О.Якобсоны шууд хүчин чармайлтаар ХШ-ийн түүхэнд дэлхийн олон хэлний нийтлэг түгээмэл шинжтэй болохыг тодорхойлсон юм.
Америкийн байрлал ХШ-д нөхөх, үл нөхөх байрлал, хэлний бүтцийг задлах шууд бүрэлдүүлэгч улмаар үүсгүүр хувиргамжийн арга зэрэг шинэлэг зүйл олон байдаг бөгөөд орчин үеийн математик ХШ-ийг үндэслэхэд Н.Хомский их үүрэг гүйцэтгэжээ.
ДЭГүүДИЙН ЗАРИМ ОНОЛЫН ЦөМ АСУУДАЛ
Америкийн дэг өөрөө олон янзын урсгал чиглэлтэй. Эдгээрээс хгол урсгал нь товчоолох хэл шинжлэл бөгөөд хэлний тархацын задаргаа хийж судалдаг. Өөрөөр Е.Фон Гумбольдтын “Арборын урсгал” гэж ангилна.
Мөн үүргээр нь хэл шинжлэлтэй онол гэж бий.
1. Е.Фон Гумбольдтын онол нь авианы байнгын хувьсах үзэгдэл, түүнийг батлах
2. Сэтгэлзүйн нөлөөнөөс ангид байх
3. Шинжилгээгээ товч тодорхойлох
4. Утгыг ашиглах гэсэн дөрвөн үндсэн зарчимтай.
МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ
Ш.Лувсанвандан /1910-1983/ төрийн шагналт хэл шигжээч, монголулсын гавьяат зүтгэлтэн багш академич ХШ-ийн доктор, профессор тэрээр хэлний тухай онолч хүн байсан бөгөөд академич Д.Төмөртогоо “Хэл шинжлэлийн асар өргөн мэдлэгтэй, түүний өргөн салбаруудын ухааныг төгс эзэмшсэн хүний хувьд монгол хэлний авиазүй, үгзүй, үгсийн сан, өгүүлбэрзүй, үсэг зүй гэх мэт олон талыг хамарсан бүхэл бүтэн цогц судалгаа хийжээ”Доктор, профессор Өнөрбаян “Тэрээр монгол хэл шинжлэлд хэлийг бүтэц тогтолцоот чанарын үүднээс судлах шинэ дэгийг бий болгож, монгол хэлний авиазүй, хэлзүйн байрлалын дотоод бүтэц нэгжийн байр, харьцаа, утга үүргийн уламжлалт ба бүтэц судлалын аргыг оновчтой уялдуулан хэрэглэж тодорхойлсон билээ.
Эрдэмтэн Баянсан академич Ш.Лувсанвандан монгол хэл шинжлэлийн бүхий л асуудалд хүч анхаарал тавин судалсан хэл шинжээч, сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн байлаа”гэж тодорхойлсон байдаг.
Шадавын Лувсанвандан одоогийн Баянхонгор буюу Сайн ноён хан аймгийн ламын гэгээний шавийн нутагт мэндэлжээ. Түүний мэндэлсэн он сар өдрийг янз янзаар бичиж байсан бөгөөд өөрөө ч мөн янз янзаар бичиж байсан. Тухайлбал, 1970 оноос өмнө 1909 оны XII сард, 1909 оны XII сарын эцсээр, 1970 өмнө 1909 онд, оны 12 сард, 1909 оны 12 сарын эцсээр, 1970 оноос 1910 онд, 1910 оны 1 сард 1910 оны 01.19, сүүл үед 1910 оны 01.10 гэж бичих болжээ. 8 настайгаас нь авга Мигэр нутгын бичээч Санж, Баатар, Ханддорж, Жамъян нарын хүмүүст шавь оруулан монгол бичиг заалгажээ. 1924-1925 онд тэр үеийн цэцэрлэг Мандал аймгийн бага сургуульд сурч 1925 оны хавраас хошуу тамгын газар бичээч болжээ. Энэ тухайгаа “Тэр үед сонин хэвлэл, радио гэж байсан биш дээ. 10 хэдэн сумтай, хошуунд хүргэх бүх бичгийг гараараа хийдэг сэн. Ажлын газар гэр 2 нэг болохоор өглөө босч цайгаа уучихаад бийр янтайгаа зэхэж модон ханзан дээр түрүүлгээ хараад хэвтээд өгнө дөө” гэж дурссан байдаг.
1927 онд ардын гэгээрүүлэх яаманд бичээчээр ажиллуулжээ. Учир нь 1927 оны хавар Баянзүрх уулын хошууны захирах тушаах хэлтсийн даргын ажил хийж байсан Санжийг ардыг гэгээрүүлэх яамны байцаагчаар Улаанбаатар хотоос дуудуулахад Санж багш нь 6 морины улааг хэрэглэх зар бичгийг бичиж байсан учраас Лувсанванданг явуулсан. Энэ тухайгаа хожим тэгэхэд би Баянзүрх уулын хошууны бичээч байсан. Хожим сургуульд орохоор шийдэж, энэ тухайгаа байцаагч Санжид хэлэхэд зөвшөөрөв. Тэгээд л Улаанбаатар хүртэл улаа хийж ирсэн. Энэ бол миний ажил амьдралын эхэн байсан. Эргэн дурсах хамгийн баяр баясгалантай үе гэж дурссан байдаг.
1927 оны 10 сараас Улаанбаатар хотод үлгэр жишээ дунд сургуульд 1929-1930 онд Улаан-Үдийн багшийн техникумд сурчээ. 1930-1932 онд үлгэр жишээ дунд сургуульд байгалийн ухааны багш хийсэн. Учир нь эх орондоо амралтаараа ирээд буцах гэхэд нь зүүний нугалаа гарч 100-аас дээш бодтой баян айлын хүүхэд гээд явуулаагүй. 1933 онд дунд сургуульд тооны багшаар ажилсан. Энэ тухайгаа намын шинэ эргэлтийн бодлого гарч зүүний нугалааны үед хилсээр хасагдсан.
Багшийн техникумдаа дахин явуулхыг гуйсанд зөвшөөрсөн тул сургуульдаа очтол сургууль нь Тройцкосавска хот руу нүүчихсэн байв. Буцаж ирээд 1933 онд цахилгаан бичээчийн сургуульд сурч байхад нь тооны багшаар томилсон. 1933 оны сүүлчээр Улаан-Үд хотын Мон Рафакийн монгол хэлний багш, иргэж ирээд дунд сургуульд монгоол хэлний багшаар ажиллажээ. 1934 оны 11 сараас ардыг гэгээрүүлэх яамны хэвлэлийн тасагт, 1935-1936 онд Улсын хэвлэлийн төв газарт редактор, 1936-1943 онд ШУХ-ийн дуун ухааны тасгийн эрхлэгчээр, 1943-1944 онд хуучнаар ЗХУ-ын насын дээд сургуульд 6 сарын курст суралцсан. 1945 онд ШУХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллахын зэрэгцээ 1944 оноос МУИС-д ЗХУ-ын коммунист намын түүхийн багш, 1945 оноос МУИС-д монгол хэлний багшаар ажиллажээ.
1947-1948 онд Монголын зохиолчдын түр хорооны даргын ажлыг хийж байсан. Энэ тухайгаа нэгэн дурсамжид “1967 оны 6 сарын дундуур УБДС-ийн хэл уранзохиолын ангийг төгсөх шалгалтанд академич Ш.Лувсанвандан шалгалтын комиссын орлогч даргаар ирсэн. Шалгалт дууссаны дараа түүнээс шүлэг бичиж байсан тухай асууж, үгүй гэхэд нь 1947-1948 онд зохиолчдын эвлэлийн дарга байхдаа анхдугаар хуралд тайлан тавьж байсан шүү дээ гэхэд нь угтаа би хэлний хүн тайланг хэлээр бичдэг учир надад даатгасан юм” гэжээ.
1949-1957 онд МУИС-ийн монгол хэлний тэнхимийн багш, 1957-1960 онд Бээжингийн Их Сургуульд монгол хэлний багшаар, 1960 оноос МУИС-д эргэж багшилжээ. 1972 онд хэл шинжлэлийн докторын зэрэг хүртсэн. Судалгааныхаа эхний жилүүдэд уран зохиолын орчуулга хийж байсан. Үүнд: “Ах дүү гурав”, “Бремэн хотын хөгжимчин”, “Бух, хуц, ухна гурав” /1937/, “Өвгөн барс хоёр ба долоон байцаагч”, “Илуиг ба хав”, “Барс хүчирхэг амьтан байтал хориг газраас уяалдаж амь буснисан нь” /1938/, “Барс хэтэрхий хүчтэй атал дорой хүнд залгилдаж бархиран гуньсан нь” /1938/ үлгэрүүдийг зохиолуудыг орчуулж “Гулливерын аялсан түүх”-ийг бүрэн, Л.Толстойн “Аниа Каринина” романы эхний ботийг орчуулсан.
Дэлгэрэнгүй»